Шууд Chart

Бүлгийн хуралдааны ирц бүрдээгүй байна

2014-11-12 11:08:26

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан 10:00 цагаас зарлагдсан хэдий ч эхлээгүй байна. Бүлэг өчигдөр хуралдаж Засгийн газрын шинэ тэргүүнээр ажиллах хүнийг сонгохоор Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарын гурван ч гишүүнийг нэр дэвшүүлэн хэлэлцсэн юм.

Хуралдааны үеэр намын дарга нэр дэвшигчдийн заримыг нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн боловч намын ҮЗХ-ны хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэгт энэ асуудлыг шийдэх эрх олгосон хэмээн багагүй зөрчил үүссэн. Тиймээс ч шинээр сонгогдох Ерөнхий сайдын асуудлаар бүлгийн гишүүд өчигдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж санал солилцсон юм.
 
Одоогоор бүлгийн хуралдаанд гишүүдийн тал хувь нь цугласан байна. Түүнчлэн хуралдаанд оролцохоор их хурлын дарга ирсэн, харин намын дарга ирээгүй байгаа нь өчигдрийг маргаантай холбоотой гэдгийг зарим албан бус эх сурвалжууд мэдээлж байна.
 
Дашрамд дурдахад, өнөөдөр бүлгийн гишүүд Ерөнхий сайдад томилогдох гишүүнийг нууц санал хураалтаар сонгох юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Бүлгийн хуралдааны ирц бүрдээгүй байна   
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй