Шууд Chart

Ардчилсан нам өнөөдрөөс Засгийн газарт хамтарч ажиллах урилга явуулна

2014-11-12 13:23:35

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус чуулганаас Ерөнхий сайд огцорсонтой холбогдуулж шинэ Засгийн газар байгуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан. Ингэхдээ УИХ –д суудалтай нам эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн юм. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-д суудалтай бусад нам эвслүүдтэй шинэ Засгийн газар байгуулахны тулд хамтарч ажиллах санал тавихаар нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийн ахлагчаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажиллаж байгаа аж.

Ажлын хэсэг ямартаа ч УИХ-д суудалтай МАН, болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдтэй уулзаж хамтарч ажиллах саналыг эхний ээлжинд тавих аж. Харин тэднээс ирсэн хариултын дараа цаашид хэрхэн ажиллахаа шийднэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат хэлсэн юм.
 
УИХ дахь МАН-ын бүлгийн тухайд Засгийн газарт орох саналыг хүлээж авахгүй гэдгээ албан бусаар мэдэгдээд байгаа. Учир нь МАН-ын бүлгийн зарим гишүүд эдийн засаг, улс төрийн хүндрэлтэй нөхцөлд сөрөг хүчин байсан нь дээр хэмээн үзэж байгаа юм.
Хаин “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд шинээр сонгогдох Ерөнхий сайдаас бүх зүйл шалтгаална гээд хэрэв Засгийн газарт хамтарч ажиллах урилга ирвэл энэ талаар хэлэлцэнэ гэсэн юм.
 
Нэгэнт Ерөнхий сайдынхаа асуудлйг хэлэлцэж бүлгээсээ шийдвэр гаргасан учраас АН-ын бүлэг одоо хамтарсан Засгийн газар байгуулах ҮЗХ-ний даалгавраа биелүүлэхээр өнөөдрөөс ажиллаж байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ардчилсан нам өнөөдрөөс Засгийн газарт хамтарч ажиллах урилга явуулна  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
108.181.185.xxx [108.181.185.xxx] 2014-11-12 13:41
MAN IIN CHADVARTAI KADRUUD ZASAGT ORJ AJILLAX XEREGTEI SHTEE. ETSSIIN ETSEST BID NEG L EX ORONTOI SHUU!

Бидэнтэй нэгдээрэй