Шууд Chart

Б.Билэгт ажилдаа эргэн орно

2014-11-12 15:14:38

Өнөөдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны  нэгдүгээр шүүхээс цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсныг мэдээллээ. Дүүргийн иргэний хэргийн I шүүх уг асуудлыг хэлэлцээд ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилохыг Засгийн газарт даалгаж ажилгүй байсан гурван сарын цалин буюу гурван сая 817 мянган төгрөгийг буцаан олгохыг даалгалаа.

Мөн Дүүргийн иргэний хэргийн I шүүхийн шийдвэрийг Засгийн газар эсэргүүцэн давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг өчигдөр хэвээр үлдээсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг гадаадад явах хойгуур нь Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилж дараа нь жинхэлсэн байдаг. Тэгвэл Б.Билэгт Засгийн газрын шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хоёронтоо хандсаны эцэст ажилдаа эргэн орохоор боллоо.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Билэгт ажилдаа эргэн орно   
Үзсэн: 3152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-14 14:50
маш зөв шийдвэр.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-14 14:50
маш зөв шийдвэр.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-14 14:50
маш зөв шийдвэр.
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2014-11-13 14:20
shuuh shudarga ajilasan bna.Tanid amjilt husie.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-11-12 20:25
Bilegt dargaa tsagdaagiin tsol olgodog jurmiig butsaagaad hebend ni oruul
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-11-12 20:24
Bilegt bish temuujin tsagdaag dampuuruulsan
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-11-12 17:20
Билэгт цагдааг дампууруулсан шдээ.
202.21.118.xxx [202.21.118.xxx] 2014-11-12 16:48
Зөв шийдвэр байна. Билэгт та хуучин байрандаа очоод Тэмүүжинг дахиж шалга,мөн хомроглон халагдсан офцерууд ажилдаа эргэн орж бас дахин охидоор наадахгүй болтол Тэмүүжинг шалга
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-11-12 15:49
Нэг үеэ бодвол Монголын шүүх шудрага болж байгаа юм байна Ер нь сүүлийн үед болоод байгаа үйл явдалд дүгнэлт хийн Н.Алтанхуяг дэвхцэж цовхичохоо болимоор юм
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-12 15:44
Tsolnii asuudaliig tsegtseleerei alban tyshaaliin tsol arai l bishee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-12 15:40
Зөв.3 817 мянган төгрөгийг буруутай этгээд Н.Алтанхуягаар төлүүлэх хэрэгтэй.
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-12 15:39
мэдэхгүй юм байна.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-12 15:21
zuv shiidver bna

Бидэнтэй нэгдээрэй