Шууд Chart

Төсөв хэлэлцэхэд дахин завсарлага авлаа

2014-11-12 17:21:33

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2015 оны Төсвийн тухай хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёрдахь хэлэлцүүлгийг өчигдөр хийх байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаантай давхацсан тул хойшлуулсан.

Харин өнөө өглөө Төсвийн байнгын хороо хуралдах байсан ч мөн л Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн АН-ын бүлгийн хуралдаантай давхацсан тул 16:00 цаг хүртэл хойшилсон юм. Гэхдээ УИХ-ын Тамгын газраас өнөөдөр байнгын хорооны хурал хойшилсон шалтгааныг Ажлын хэсгийн саналыг нэгтгэж дуусаагүй байсантай холбоотой гэсэн тайлбарыг хийж байна.
 
Энэ долоо хоногт хэлэлцэж дуусгах ёстой Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хороо үдээс хойш хийж эхэлсэн боловч дахин завсарлага авлаа. Тодруулбал,  гишүүд Ажлын хэсгийн санал дүгнэлтийг тараахыг хүлээж байх явцад хуралдаан даргалагчийн зүгээс саналыг нэгтгэх явцад зарим техник ажиллагаа шаардлагатай байгаа гэдгийг хэлж завсарлуулсан юм.
 
Хуулийн дагуу 11 дүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийг хэлэлцэх дуусгах ёстой бөгөөд хуулийн хугацаа дуустал байнгын хороо болон чуулганд хоёр л хоног үлдээд байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсөв хэлэлцэхэд дахин завсарлага авлаа  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй