Шууд Chart

Мөнгөний бодлогыг чуулганаар эцэслэн баталлаа

2014-11-13 10:23:09

Чуулганы хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж санал хэлэх гишүүн байгаагүй тул мөнгөний бодлогыг батлах талаар санал хураасан юм. Ингэхэд хуралдаанд оролцсон 53 гишүүний 85 хувь нь зөвшөөрснөөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа.

 
Үүний дараа хуралдаанаар ирэх 2015 оны Төсвийн тухай хууль болон дагалдан өргөн мэдүүлсэн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Болор уншиж танилцуулах байсан боловч хуралдааныг орхин гарсан юм. Тиймээс Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүдэд уншиж танилцуулж байна.
 
Үүний дараа гишүүд ирэх оны төсвийн тухай хуультай холбоотой санал дүгнэлтээ хэлж, асуулт асуух юм. Дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Мөнгөний бодлогыг чуулганаар эцэслэн баталлаа  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй