Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин" сонины энэ өдрийн тэргүүн нүүрт "Дотоодын нэхмэлийн үйлдвэрүүд төрийн албан хаагчдын дүрэмт хувцсыг хийхээр төлөвлөжээ", "Хотын шийдэл форум маргааш болно", "АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэвшүүлж, "Алтан гадас"-ыг төлөөлж Л.Байгаль эсэргүүцэв", "Урамшуулал нэрээр өөрсдөдөө олгосон татварынхны 800 сая төгрөгийн жагсаалт юу харуулна вэ?" зэрэг бичвэрүүдийг онцложээ.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Алтангадас"-ын ажиллагаагаа эхлэв", "Царцаасан барилгууд гэсэх үү", "Оюутолгой дээр тэгнэсэн асуултын бас анхаарлын тэмдэг", "Б.Билэгтийн ажилгүй байсан хугацааны 3.9 сая төгрөгийг Засгийн газраас гаргуулна" зэрэг мэдээ, материал нийтлэгджээ.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас "Алтангадас"-ынхан эсэргүүцсэн ч АН-ынхан Р.Амаржаргалыг ерөнхий сайдад нэр дэвшүүлэв", "Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс балчир үрс хонгилд эмчлүүлж байна", "Х.Тэмүүжин буцаж, Б.Билэгт ирэх үү", "Г.Дашдаваа: Тэс суманд хүн боомоор өвчилж, хэсэгчилсэн хорио тогтоосон" зэргийг унших боломжтой.
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа "Л.Эрдэнэчимэг: З.Энхболдыг намын дарга болоосой гэж хүсч байгаа", "Алаг мэлхий өрж тоглох авралын засгийн газар & Р.Амаржаргал", "З.Энхболд АН-ыг удирдаж Х.Тэмүүжин ажлаа өгөх нь" зэрэг мэдээ, материал нийтлэсэн байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "АН-ынхан бүлгийн хаалттай хурал дээрээ ингэж ярьжээ", "Маргаашнаас эхлэн ОХУ-д визгүй зорчино", "Э.Батмөнх: Билэгтийг ЦЕГ-ын даргаар эргүүлэн томилохыг даалгасан" гэх мэт мэдээ, материалыг уншаарай.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаарт "Нэр дэвшигчийн замд бартаа их байдаг", "Н.Баярбаатар: Агаар бохирдуулагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ", "Цахим гарцаар хил нэвтэрч эхэлнэ" зэрэг материалуудыг онцлосон байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.