Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны Төсвийн тухай хууль болон дагалдан өргөн мэдүүлсэн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хуралдаанаар төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь нам, эвслийн бүлгүүд байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтийг С.Одонтуяа гишүүн танилцуулсан бөгөөд үүндээ Монгол Улсын 2015 оны төсвийн зарлагыг бууруулах чиглэлээр зарчмын саналуудыг гаргаж буйгаа танилцуулсан бол МАН-ын бүлгийн санал дүгнэлтийг танилцуулсан Д.Оюунхорол гишүүн төсөв алдагдалтай байгааг хэлсэн. Түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Оюунбаатар бүлгийнхээ санад дүгнэлтийг танилцууллаа. Одоо Төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 75 санал тус бүрт санал хураах юм.
Хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд санал хураахад гишүүдийн ирц хүрэхгүй байгааг хэлж гишүүдийг хуралдаа ирж суухыг санууллаа. Учир нь гишүүдийн ирц хүрэхгүй бол төсвийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналууд нь унах магадлалтай.
Чуулганд УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүнээс 23 нь, МАН-ын бүлгийн 26 гишүүнээс 18 нь, эвслийн бүлгийн 10 гишүүний найм нь, бие даагч гурван гишүүний хоёр нь хуралдаандаа сууж байна.
Төсөвтэй холбогдуулан намын бүлгүүд саналаа хэллээ | ||
Үзсэн: 1113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.