Шууд Chart

Ирэх оны төсөвт бүх зардлыг танаж байна

2014-11-13 12:08:26

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй 75 саналыг 10 бүлэгт хуваан тус бүрт нь гишүүдийн саналыг хурааж байгаа юм.

Ирэх оны төсөв хэмнэлтийн шинжтэй болсон гэдгийг ажлын хэсгийн ахлагч Б.Болор гишүүн хэлсэн бөгөөд одоогийн байдлаар дараах хэмнэлтийн шинжтэй саналуудыг гишүүд олонхийн саналаар дэмжээд байна. Тодруулбал:  
Шинээр ашиглалтад орсон төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 20.0 хувиар бууруулах,
Бараа, үйлчилгээний зарим зардлыг 5-30 хувиар буюу нийт 31.856.2 сая төгрөгөөр бууруулах,
Төрийн албан хаагчийн орон сууцны дэмжлэгт зориулж төсвөөс хөрөнгө зарцуулахыг тэвчиж, 1.601.3 сая төгрөгөөр бууруулах,
ШЕЗ-ийн даргын багц дахь зөвлөл хороо, комиссын гишүүдийн ажлын хөлсийг 274.1 сая төгрөгөөр бууруулах,
Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргын төсвийн багц дахь хүн ам, орон сууцны завсарын тооллогын зардлыг 1.000.0 сая төгрөгөөр бууруулах зэрэг саналуудыг гишүүд дэмжээд байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ирэх оны төсөвт бүх зардлыг танаж байна   
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй