Шууд Chart

Канад Улсын парламентын гишүүнтэй уулзав

2014-11-13 16:51:47

УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга  Брад Тростыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд дарга Р.Гончигдорж, “Монгол, Канад хоёр улсын  харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Монгол Улс Канад Улсыг Хойд Америк дахь чухал түнш төдийгүй гуравдагч хөрш орон хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондын дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна. Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон болон Гадаад хэргийн сайд Жон Бэйрд нарын Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, харилцааны түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой айлчлал болсон” гэв.
 
Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга  Брад Трост, Канад Улсын парламент дахь Канад-Монголын парламентын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд хоёр улсын парламент хоорондын харилцаанд ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
 
Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга  Брад Трост нь 2004 онд парламентын нийтийн танхимд Канадын хөдөө аж ахуйн гол бүс нутаг болох Саскатчеван мужийн Саскатуун-Хамболт сонгуулийн дүүргээс сонгогдсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Канад Улсын парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн даргаар томилогджээ
Нийтэлсэн: О.Энхмаа

Канад Улсын парламентын гишүүнтэй уулзав   
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй