Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХБНГУ-ын иргэн, доктор Амелий Шенкийг "Алтангадас" одонгоор шагнасныг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өглөө.
Монгол Улсын соёл, шинжлэх ухаан, уламжлалт ёс заншил, шашин мөргөлийн талаар олон жилийн турш судалгаа шинжилгээ хийж, нүүдэлчин ард түмний уламжлалт ахуй, соёлыг харуулсан эрдэм шинжилгээний бүтээл болон уран зохиолын ном туурвиж, Монгол Улсыг Европын орнуудад сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж доктор Амелий Шенкийг ийнхүү "Алтангадас" одонгоор шагнасан байна.
Германы иргэнийг "Алтангадас" одонгоор шагнав | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.