Шууд Chart

Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана

2014-11-14 09:21:45

УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногт хуралдаж дараагийн Засгийн газрын тэргүүнд дэвшүүлж буй гишүүнийг зарласан.

Үүний дагуу өнөөдөр үдээс хойш намын ҮЗХ хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг дэмжих эсэх асуудлыг шийдэх юм. Хэрэв ҮЗХ дээр түүнийг дэмжвэл Ерөнхийлөгчид танилцуулж улмаар УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингэснээр УИХ-ын гишүүд Р.Амаржаргалыг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болох эсэхийг шийдэх юм.
 
Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮЗХ-ны хурлаас шинэ хамтарсан Засгийн газар байгуулах, Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан тогтоол гаргасан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй