Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-14 10:06:22

Арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна. 

"Өдрийн сонин" сонины энэ өдрийн дугаарт “Рекламдуулагчид сонин, хэвлэлд хандах нь ихэслээ”, “АН сонгуульд ялахад хэцүү боллоо доо”, “АПЕК-ын гишүүн орнууд өөрийн бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэхээс татгалзана” зэрэг үзэл бодол илэрхийлсэн мэдээ, мэдээлэл болон АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн “Ерөнхий сайдаас Ц.Элбэгдорж даргыг огцруулчихаад дараа нь яг ийм хуйвалдаан хийж байсан” гэсэн гарчигтай ярилцлагыг онцоллоо.
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн  дугаарт “Японоос машин авчирч өгнө гэж 1.2 тэрбум төгрөг залилсан хүмүүсийг шалгаж эхлэв”, “Босго өндөртэй, болзол хатуутай Тавантолгойн тендер”, “Эзэнгүйдэл: Ардын хүүхдүүдийг алагчлахаа болиосой”, “Татварынхны “дээрэм”-ийг хэн, хэзээ зогсоох вэ” зэрэг мэдээ, материал болон УИХ-ын гишүүн С.Батболдын “Эх орон нэг монгол хүнээс эхэлдэг” нэртэй илтгэлийг нийтэлжээ.
 
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэнгийн “Засгийн газраа парламентийн гаднаас бүрдүүлэх хэрэгтэй”, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын “800 тэрбумыг төсөвт суулгахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэсэн гарчигтай ярилцлага болон “Эрүүл мэндийн довтолгоогоор 2.9 тэрбум төгрөгийг “салхинд хийсгэжээ””, “Сайд асан Ц.Оюунгэрэл Төрийн ордонд тавьтиргүйтэв” зэрэг материалыг унших боломжтой.
 
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа “Их гүрнүүдийн ашиг сонирхлыг зээлийн эрэлтээр дэмжсээр байх уу”, “Туул голын сав газарт “Идэр интернэшнл”-ийнхэн эзэн суужээ”, “Ч.Сайханбилэг Рио Тинтогийн захиалга уу”  зэрэг мэдээ, материал  болон Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Ш.Болдын “Ямар ч өвчнөөс өөрийгөө сэргийлэх хамгийн сайн арга нь ариун цэвэр сахих” гэсэн гарчигтай ярилцлагыг нийтлэсэн байна.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “”Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр” тохиолоо”, “З.Энхболд бол АН-даа л “С.Баяр”” зэрэг мэдээ, материал болон УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн “Намын дүрэм хуультай зөрчилдвөл хуулиа л дагана”, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын “Төсөв хэрхэн батлагдахаас мөнгөний бодлогын зөөлөн, хатуу байх нь шалтгаална” зэрэг ярилцлагуудыг уншаарай.
 
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаарт “Дэд дарга, зөвлөхүүдээс 345 хүнийг цомхотгоно”, “Тэдний гэрээ олон улстөрчийн багийг хуу татлаа”, “Монголбанк хөдөө аж ахуйг бодлогоор дэмжинэ” зэрэг материалуудыг онцолж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй