УИХ-ын Төсвийн байнгын хороо өглөө хуралдаж Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгээр гарсан бүх саналуудыг тусгаад төслийг эцсийн хувилбараар нийт гишүүдэд тараасан, дээрх саналуудтай холбогдуулан энэ хэлэлцүүлгээр санал л гаргах боломжтой тухай хэлсэн юм. Ингээд хоёр дахь хэлэлцүүлгээс гарсан саналуудтай холбогдуулан саналтай гишүүд байгаа эсэхийг асуухад хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс санал гаргаагүй тул 2015 оны Төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр төсвийн тухай хуулийн гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж ирэх оны төсвийг батлах юм.
Төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 1867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.