Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 21:30 цагаас UBS телевизээр шууд нэвтрүүлэгт оролцохоор болжээ. Тус телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид төрийн тэргүүнтэй уулзах удаа дараагийн хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авсан нь энэ аж.
Улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал хурцадмал байгаа энэ үед Ерөнхийлөгчийн оролцох шууд нэвтрүүлэг олны анхаарлын төвд болох нь зайлшгүй. Улс төр судлаач, ажиглагчид Ерөнхийлөгчийн залуустай хийх энэ удаагийн нээлттэй шууд ярилцлагыг цаг үеийн асуудлаар төрийн тэргүүний байр суурийг сонсох боломж хэмээн харж байна.
Ерөнхийлөгч залуустай уулзахаар боллоо | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.