Чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Өчигдөр нэгдсэн чуулганаар хоёр дахь хэлэлцүүлгийг хйисэн бөгөөд өнөөдөр ийнхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Төсвийн байнгын хорооны даргын мэдээлснээр 2015 оны төсвийн зарлага 100 тэрбум төгрөгөөр буурч байгаа аж.
Түүнчлэн 2015 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34.315.8 сая төгрөгөөр баталсан бол төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5.603,277.6 сая төгрөгөөр баталлаа. Мөн төсвийн хөрөнгөөр 2015 онд хөрөнгө оруулалт зардлын хэмжээг 655.615.3 сая төгрөг, төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4.693.487.3сая төгрөгөөр баталлаа.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, улсын төсвөөс аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгох хөрөнгө оруулалтын шилжүүлгийн хэмжээг 201 тэрбум 910 сая төгрөгөөр мөн баталллаа.
Үргэлжлүүлэн Төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сан болон Хүний хөгжил сангийн өөрчлөлтийн талаар гишүүдээс санал хураалт явуулж байна. Тухайлбал одоогоор Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч 1.485.586.8 сая төгрөгийн төсөв зарцуулахыг дэмжиж баталлаа.
Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж баталсны дараа одоо Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслийг баталхаар санал хураалт явуулж байна.
2015 оны төсөв 100 тэрбумаар буурч батлагдлаа | ||
Үзсэн: 2027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.