Шууд Chart

“Boeing 737” онгоц буух зурвасаасаа хэтэрсэн хэрэг гарчээ

2013-08-07 09:23:57

Энэ сарын 5-ны орой Өмнөд Солонгосын “Korean Airlines” компанийн “Boeing 737” онгоц  Японы Нигата хотын нисэх онгоцны буудал дээр газардахдаа буух зурвасаас хэтэрсэн хэрэг гарсан байна. Японы албаныхны мэдээлж байгаагаар энэхүү хэргийн улмаас хүн гэмтэж бэртээгүй ч Нигата нисэх онгоцны буудлаас өчигдөр  хөөрөх байсан 19 нислэгийг цуцалсан байна.
Учир нь Нигата хотын нисэх онгоцны буудлын албаныхны зүгээс “Boeing 737” онгоц буух зурвасаас хэтэрсэн хэргийг судалж, мөрдөн шалгах хэрэгтэй холбоотойгоор өчигдрийн нислэгийг цуцалсан аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Boeing 737” онгоц буух зурвасаасаа хэтэрсэн хэрэг гарчээ  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй