Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарет Бейл энэ улиралд тааруухан тоглож байна. Тэгвэл Бейлийг "Реал"-д үлдэхүү гэсэн эргэлзээ хөлбөмбөгийн хорхойтнуудын дунд өрнөж байна. Уэльс залууг багаа солих, тэр тусмаа "Манчестер Юнайтед"-д очих уу гэсэн эзэнгүй яриа дэгдсэн ч түүний агент энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Гарет Бейлийн агент "Тэр эргэн Англи руу буцахыг хүсч байгаа гэдэг огт үндэслэлгүй зүйл. Тэр "Реал"-ын өмсгөлийг өмсч байгаадаа баяртай байгаа. Мадридад бүх зүйл сайхан байна, мөн "Юнайтед" руу явна гэх мэт яриа зүгээр л цуу яриа төдий зүйл" гэжээ.
Түүний хамт өнгөрсөн жил "Реал Мадрид" клуб Аваргуудын лиг, Испанийн эзэн хааны цомыг өргөсөн юм. Бейл өнгөрсөн жил 44 тоглолтод 22 гоол оруулан гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.
Гарет Бейл ”Реал”-даа үлдэх үү | ||
Үзсэн: 1596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.