Шууд Chart

Ассамблейн намрын ээлжит хурлыг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө

2014-11-14 15:30:35

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын ээлжит хурлыг 2015 оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулахаар болсон билээ. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн Тамгын газрын төлөөлөгчид энэ сарын 11-15-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Хурлын зохион байгуулалтын талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн Тамгын газрын дэд дарга Густаво Пайярэс нар өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, ЕАБХАБ нь 57 гишүүн оронтой. Монгол Улс энэхүү байгууллагад хоёр жилийн өмнө элсэн орсон. Мөн хамтын ажиллагааны түнш байгууллагаар 15 орон ажилладаг. Энэ хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралдаан зохион байгуулагдана. Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого явуулах хүрээнд өөрийнхөө гадаад байр суурийг бэхжүүлэн дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мөн гурав дахь хөршийнхөө бодлогыг хэрэгжүүлэх үүднээс олон улсын бодлогод оролцдог. Тиймээс энэхүү зорилгоо биелүүлэх, мөн ардчилсан институтыг бэхжүүлэх зорилгоор энэ удаагийн хуралдааныг зохион байгуулах хүсэлт гаргасан юм гэлээ.
 
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн Тамгын газрын дэд дарга Густаво Пайярэс хэлсэн үгэндээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн удирдах байгууллага намрын ээлжит хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар гаргасан хүсэлтийг таатайгаар хүлээн авсан гэдгийг дуулгаад, монголын талаас хуралдаан зохион байгуулах төлөөлөлтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн одоогийн байдлаар хурлын сэдвийг тогтоогүй байгаа бөгөөд Монгол Улсад ажиллаж байгаа баг бол зөвхөн зохион байгуулалтын бэлтгэл ажилтай танилцахаар ирсэн гэдгээ танилцуулсан.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ассамблейн намрын ээлжит хурлыг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө  
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй