Шууд Chart

Кёктэнхо Цэвэгням 1800 дахь барилдаанаа хийж ялалт байгууллаа

2014-11-14 17:18:40

Мэргэжилийн сүмогийн оны төгсгөлийн Кюүшюү башё зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Монголын сүмогийн алтан хараацай Кёктэнхо Цэвэгням мэргэжилийн сүмод орсноосоо хойш 1800 дахь барилдаанаа  Кюүшюү башёгийн дөрөв дэх өдөр хийн ялсан байна.   Түүнээс олон удаа барилдсан бөх сүмогийн түүхэнд ганцхан байдаг ба 1980-аад оны үед барилдаж байсан комүсүби Оошмо Кенжи юм байна. Тэр 40 нас хүртлээ барилдахдаа 1891 удаа мэргэжилийн сүмогийн дохёнд гарч  байжээ.  

Кёктэнхо одоо дөчин настай бөгөөд өнгөрөгч аки башед 50 хувийн амжилтаа үзүүлэн 40 насандаа 50 хувийн амжилт үзүүлсэн дээд амжилтыг мэргэжилийн сүмо бөхийн түүхнээ 73 жилийн дараа давтаж байсан юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Кёктэнхо Цэвэгням 1800 дахь барилдаанаа хийж ялалт байгууллаа  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй