Шууд Chart

Кюүшюү башёг Какүрюү М.Ананд тэргүүлж байна

2014-11-17 09:37:46

Японы Фүкүока хотноо үргэлжилж буй Мэргэжилийн сүмогийн Кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаан буюу өнөөдөр Хакүхо сэкивакэ Ичиножёотой барилдана. Өчигдрийн барилдаанд  Хакүхо болон Ичиножёо нар унаснаар тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орсон юм. Кюүшюү башёг найман даваатай Ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа тэргүүлж эхэллээ. Тэрээр башёг найман даваатай тэргүүлж байгаа бол түүний араас 7 даваа, нэг унаатай ёкозүна Хакүхо, озэки Кисэносато, М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын 3 бөх удаалж байна. 

Өнөөдөр буюу тэмцээний ес дэх өдөр ёкозүна Хакүхо шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноровтой барилдах юм. Мөн ёкозүна Харүмафүжи озэки Гоэйдотой, ёкозүна Какүрюү сэкивакэ Аойяматай барилдахаар оноолт таарчээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Кюүшюү башёг Какүрюү М.Ананд тэргүүлж байна  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй