![](/uploads/201411/news/thumb/eb0ef3b4e5b3908c7daa16a9d0417e16_x3.jpg)
Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээний тэргүүлэгчдийн эгнээнд мөн өөрчлөлт орох нь нэгэнт тодорхой болсон. Өнөөдөр Ёкозүна Хакүхо, шинэ сэкивакэ Ичиножёо нар барилдана. Тэмцээний ес дэх өдөр ёкозүна Харүмафүжи озэки Гоэйдотой, ёкозүна Какүрюү сэкивакэ Аойяматай барилдахаар оноолт таарчээ.
Найман өдрийн дараах байдлаар Кюүшюү башёг найман даваатай Ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа тэргүүлж байгаа бол долоон даваа, нэг унаатай ёкозүна Хакүхо, озэки Кисэносато, М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням нар долоон даваатай тэргүүлж байгаа бол тэргүүлэгчдийн хоёрдугаар байрт хоёр унаа, таван даваатай Ичиножёо тэргүүтэй бөхчүүд тус тус удаалж байна.
Башёд Ичиножёо урагшлах уу, ухрах уу | ||
Үзсэн: 1520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.