Шууд Chart

Пау Газол дээд амжилтуудыг давтав

2014-11-17 14:26:21

"Булзз"-ын шинэ цэрэг испани залуу Пау Газол өнгөрөгч бямба гарагт "Индина Пейсерс"-ийг хүлээн авч тоглосон тоглолтод 12 оноо авсан бөгөөд түүний сацуу нэгэн өвөрмөц амжилт тогтоосон юм. Тэрбээр 16.000 оноо, 8.000 самбар, 3.000 оновчтой дамжуулалт, 1.500 блок хийсэн NBA-гийн түүхэн дэх зургаа дахь тоглогч болж байна. Өмнө нь ийм үзүүлэлтийг Карим Абдул Жаббар, Хаким Олажьювон, Шакил О"нил, Кевин Гарнетт, Тим Данкан гэсэн домгууд гаргаад байсан юм.

Тэд өөрийн талбай дээр тоглосон өмнөх хоёр тоглолтод хожигдоод байсан бол бямба гарагт дахин нэг хожигдол амссан нь энэ байлаа. Харин эсрэг багийн хувьд гол тоглогчдоо бэртэлд алдаад байгаа хэдий ч тус тоглолтод дөрвөн үеийн турш давамгай тоглож 99-90 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Пау Газол дээд амжилтуудыг давтав  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй