![](/uploads/201411/news/thumb/11b4a868eb45bcc072b82895a5c5d636_x3.jpg)
Атлетико Мадрид клубын дасгалжуулагч Диего Симеоне-ийг энэ улирлын дараагаар Английн Ман Сити, Францын ПСЖ дасгалжуулагчаа болгохоор сонирхож байна.
Энэ талаар Симеоне: "Би Атлетикод маш сайн байгаа. Би үргэлж л илүү сайжрахыг хүсдэг. Би хэзээ ч сэтгэл ханаж байгаагүй. Энэ багт ямар хязгаар байгааг би мэдэхгүй байна. Тиймээс энэ багтайгаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа" гэжээ. Мөн тэрээр үргэлжлүүлэн одоо буй клубынхаа талаар "Хайртай клубынхаа хамтаар өнгөрсөн гурван жилд туулсан аз жаргал минь хэмжээлшгүй. Удирдлагууд надаас хэзээд залхаж болно. Гэхдээ би зөвхөн Малагатай хийх тоглолтын талаар л бодож байна" гэсэн байна.
Эдүгээ 44 настай мэргэжилтэн Диего Симеонетой хамт Атлетико Мадрид өнгөрсөн гурван жилийн хугацаанд Европа лиг, Копа Дел Рэй, Европын супер цом, Испанийн супер цом, Ла лигийн түрүүг тус тус хүртээд байгаа билээ. Гэвч хөлбөмбөгийн хүрээнийхэн хэр үнэ хүрэхээс шалтгаалж Диего Симеоне хөдлөх болов уу хэмээн таамаглаж байна.
Диего Симеоне: Энэ багт ямар хязгаар байгааг би мэдэхгүй | ||
Үзсэн: 1509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.