Шууд Chart

Макаогийн цагдаатай хүний наймааны эсрэг хамтарна

2014-11-18 12:53:30

Хууль зүйн яамны Төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монголд айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс /ЗЗОБ/  Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын дэд дарга Лай Камкун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Хууль зүйн яаман дээр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Хууль зүйн яамны Төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн тэргүүний хувьд Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, гэрч хохирогчийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэл, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж харилцан санал солилцов. Түүнчлэн Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын ЗЗОБ Макаогийн Засгийн газар хоорондын 2010 оны хэлэлцээрийн хүрээнд Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газартай хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр харилцан шуурхай мэдээлэл солилцож хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлыг тэрбээр цохон тэмдэглэв.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Макаогийн цагдаатай хүний наймааны эсрэг хамтарна  
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-11-18 13:30
БНХАУ-ын ЗЗОБ гэсэн товчлол нь юү гэсэн үг юм бол. 3 өгүүлбэртэй мэдээ ч бичиж чадахгүй. Тэгээд хууль яаж бичдийн.

Бидэнтэй нэгдээрэй