Энэ удаагийн Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбат, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарын албаны хүмүүс болон манай улстай хамтран ажилладаг, Монголыг сонирхдог, манайд үйл ажиллагаа явуулах боломжийг эрэлхийлж байгаа гадаадын бизнесменүүд, хөрөнгө оруулагчид олноор оролцож байна.
Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк, Монголын бизнесийн зөвлөл, Эрдэнэс тавантолгой, Магнай трэйд зэрэг Монголын бизнесийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн иржээ. Хоёр өдөр үргэлжлэх хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар Монголын макро эдийн засаг, санхүүгийн сектор, хөрөнгө оруулалтын орчны төлөв байдалд дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эдийн засгийг идэвхжүүлэх арга замуудыг олон талаас нь хэлэлцэж байна.
Хонгконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт эхэллээ | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.