Боловсрол, шинжлэх ухааны яам "Боловсролын нэгдсэн мэдээллийн систем"-ийг анх удаа нэвтрүүлэн ажиллаж байгаа.
Энэ системээр дамжуулан яам, сургууль, багш, эцэг эх, сурагчид өөрт хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос авч болох юм байна. Үүнээс гадна энэ технологи хүмүүсийг сургуулийн эргэн тойрон дахь мэдээллээр хангаад зогсохгүй боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор мультимедиа сурах бичиг, гарын авлага, сургалтын материалуудыг дотроо багтаажээ. Иймд ирэх хавар ашиглалтад бүрэн орох мэдээллийн системийн үр дүнд багш, эцэг эх, сурагчид цахим сурах бичгүүдийг өдөр тутам хэрэглэх боломж бүрдэнэ гэдгийг Боловсрол шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд хэллээ.
Цахим сурах бичиг хэрэглээнд нэвтэрнэ | ||
Үзсэн: 1403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.