Энэ долоо хоногт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Сав газрын захиргаадын уялдаа холбоо, менежментийн шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт болж Монгол Улсын 29 сав газрын захиргаадын удирдлага, ажилтнууд оролцлоо.
Тэд энэхүү сургалтаар Усны тухай хуулийг дагалдан гарсан журмуудын хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлэх, зарцуулахад байгаль орчны салбарын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Түүнчлэн иргэддээ ойр байх, тэдний оролцоог хангахын тулд хэрхэн цомхон, чадварлаг, үр дүнд чиглэсэн, идэви санаачлагатай бөгөөд манлайлагч менежер байх чиглэлээр мэдлэг, чадвараа нэмэгдүүлжээ.
Байгалийн нөөцийг хэрхэн ашиглах талаар ярилцав | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.