![](/uploads/201411/news/thumb/a6831cc9279fbacab9c357cd1d0b2c40_x3.jpg)
Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн Кюүшюү башё Японы Фүкүока аралд үргэлжилж байна. Башёгийн 10 дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд аваргууд мөн адил даваагаа ахиулсан.
Ёкозүна Хакүхо сэкивакэ Аойямаг, ёкозүна Харүмафүжи озэки Кисэносатог давсан бол тэмцээнийг тэргүүлж буй мэргэжилийн сүмогийн 71 дахь ёкозүна Какүрюү М.Ананд нутгийн бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр 10 дахь даваагаа авч тэргүүлэгчийн байраа алдсангүй. Түүний араас ёкозүна Хакүхо есөн даваатай удаалж байгаа бол ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато, М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням, М-8 Точиношин нар найман даваатай нэхэж явна.
Өнөөдөр ёкозүна Хакүхо озэки Гоэйдотой, ёкозүна Харүмафүжи сэкивакэ Аойяматай барилдана. Харин башёг тэргүүлж буй ёкозүна Какүрюү озэки Кисэносатотой барилдахаар оноолт таарчээ. Мөн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров Тоёохибикитэй, олон олон рекорд тогтоож буй Кёкүтэнхо Н.Цэвэгням адил найман даваатай яваа Точиношинтэй барилдах юм.
Харин энэ сарын барилдааны анхаарлын төвд буй шинэхэн сэкиваке Ичиножё башён эхний хагаст тааруу байж 10 өдрийн дараах байдлаар 5:5 унаа, даваатай явна.
Какүрюү тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр | ||
Үзсэн: 1495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.