Дөнгөж сая Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд эхэллээ. Хуралдааны эхэнд Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийднэ. Уг хуулийн төслийг өнгөрсөн зургаадугара сард Засгийн газраас өргөн барьсан юм.
1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан 11 бүлэг, 121 зүйлтэйгээр шинэчилэн найруулж төслийг боловсруулсан байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын танилцуулгадаа дурьдсанаар 2010 оны хүн амын тооллогоор Монгол Улсад нийт 714 мянган өрх буюу гэр бүл тоологдсон нь 2000 онтой харьцуулахад 31.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Түүнчлэн 2011 оны байдлаар манай улсад ядуурлын хамтарлын хүрээ 29.8 хувь байгаа бөгөөд гурван хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн үзүүлэлт аж.
Хуулийн төсөлд одоогийн Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгож нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан хэдий ч улсын төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх үүднээс одоо ажиллаж буй хөгжлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахаар санал оруулжээ.
Яг одоо хэлэлцэх хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон ажлын хэсгийн гишүүд хариулж байна.
Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх талаар хэлэлцэж байна | ||
Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.