Шууд Chart

15 жилийн өмнө батлагдсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхээр боллоо

2014-11-19 11:01:48

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг цаашид чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль нь тунхагийн шинжтэй, нарийн зохицуулалтгүй байна гэдгийг салбарын сайд хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Шинээр батлагдах Гэр бүлийн тухай хууль нь нийт 11 бүлэг, 121 зүйлтэй байх бөгөөд уг хуулийн төслийг хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулсан ажээ.
 
Хууль санаачлагчийн дурьдсанаар гэр бүлээ цуцлуулах, тусгаарлах явдал 30-60 насныханд хамгийн их байдаг бөгөөд тийм өрхийн 70 хувь  нь 0-15 насны хүүхэдтэй байгаа нь эмзэг асуудал хэвээр байгаа аж. Үүнтэй холбогдуулан гишүүд гэр бүл салсанаас үүдэх хүүхдийн тэтгэмжийн асуудал байдаг гээд хүүхдийн тэтгэлгийн сан байгуулах нь чухал гэдгийг хэлж байлаа.
 
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр Монгол Улсад 83 мянган өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа нь анхаарал татаж байна гэдгийг хэлсэн.
 
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хуульд сална, салахгүй гэсэн хатуу зүйл заалтаар зааглах бус амьдралд гарцтай, хувилбаруудтай байхаар найруулах нь зүйтэй гэдгийг хэлээд шинэчлэсэн найруулгын төсөлд олон шаардлагатай харилцааг шинээр тусгаж байгааг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн юм.
 
Түүнчлэн Д.Эрдэнэчимэг гишүүн хамтран амьдрагчын талаар зайлшгүй хуульчлах шаардлага байгаа гэдгийг хэллээ.
Ингээд уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмсэн юм. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

15 жилийн өмнө батлагдсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхээр боллоо   
Үзсэн: 2018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-11-19 19:17
ene xuulindaa niigemdee yalanguya xvvxdiin erx tejeegchiig togtoox zeregt anxaarch nariin tusgaj uguxgvi bol urx tolgoilson ex nereer xalamj tetgemj awsan arxichin yanxan awgai nar xeden zolbin xvvxedvvd olon bolood baina. etsegt ni ugdug baisan bol ene too xaritsangui baga baix baisan shvv

Бидэнтэй нэгдээрэй