![](/uploads/201411/news/thumb/d1e04d37c76438cb691fc9a9382813c8_x3.jpg)
Одоогоор мэргэжлийн хөлбөмбөгт Тайландын хоёрдугаар дивизоны “Сатун Юнайтед” багт зээлээр тоглож буй А.Мөрөнгөөс өөр тоглогч гадагш гараагүй хэвээр. Тэгвэл “Эрчим” клубын тоглогч М.Төгөлдөр, “Хоромхон” клубын тамирчин Х.Цэнд-Аюуш нар шалгуулахаар хилийн дээс алхах гэж байна.
Монгол Улсын шигшээ багийн лидер Х.Цэнд-Аюуш "Мэргэжлийн хөлбөмбөгт тоглох бодол зөвхөн надад гэлтгүй бүх л тамирчдад байдаг. Гэтэл хөлбөмбөгийн мэргэжлийн багаас санал ирсэн учир үүнээс татгалзах арга байгаагүй. Ямар ч байсан шалгуулаад, тэнцвэл Тайландын лигт тоглоно. Монгол Улсын шигшээ багийн тамирчнаас мэргэжлийн лигт тоглоно гэдэг алдаж болохгүй боломж" гэжээ.
Харин Япон дасгалжуулагч Такаши Моримото гурван хөлбөмбөгчин авч явна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр зарлаж байсан ч лигийн аварга “Эрчим” клубын С.Гал-Эрдэнэ багтаа үлдэх шийдвэр гаргасан байна.
Х.Цэнд-Аюуш Монгол Улсын шигшээ багаа төлөөлөн дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад хүртэл орж, хожлын гоол хийж байсан туршлагатай тоглогч юм. Мөн тэрээр "Хоромхон" лигт 15 жил хүчин зүтгэж байгаа бөгөөд эргэн дээд лигтээ тоглохоор бол шинэ баг удирдах аж.
М.Төгөлдөр, Х.Цэнд-Аюуш нар гадны лигт шалгалт өгнө | ||
Үзсэн: 1556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.