Хүний төв мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг нянтай сүү, сүүн бүтээгдэхүүн зах зээлд борлуулагдаж байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.Тэгвэл өнөөдрөөс Шинэ Зеландын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн импортолдог болон үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн хяналтын газар тандалт, судалгаа хийж эхэлжээ. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Тандалт судалгааг эхний ээлжинд Шинэ Зеландын гаралтай импортын хуурай сүүг бүтээгдэхүүндээ хэрэглэдэг нэр бүхий зургаан том компанид хийхээр болсон аж.
"Фонтерра" компани нян бүхий бүтээгдэхүүнээсээ 18 тонныг өнгөрсөн онд Австрали, АНУ, Хятадын хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэр бүхий найман компанид борлуулснаа хүлээн зөвшөөрөөд байна. Одоогийн байдлаар Францын Даноне, Хятадын "Юүмикс Бэйби Фүүдс" болон "Кока Кола" зэрэг салбар үйлдвэрүүд тухайн нянтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байж болзошгүй байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна.Тиймээс 2012 оны 5 дугаар сараас хойш үйлдвэрлэсэн дээрх үйлдвэрүүдийн сүү, иогурт, хүүхдийн сүүн тэжээл, тамирчдын уургийн бэлдмэл зэрэг сүүн төрлийн бүх бүтээгдэхүүнээс түр хугацаанд татгалзах хэрэгтэйг албаныхан санууллаа.
Өнгөрсөн онд манай улс 4,7 мянган тонн хуурай сүү, 2,3 тонн хатаасан шар сүү, 388,5 тонн хүүхдийн хоол тэжээл импортолсон гэх мэдээлэл байдаг юм байна.
| Сүү, сүүн бүтээгдэхүүнээс түр татгалзана | ||
| Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.