Шууд Chart

"Grand-Prix Gingdao"-д гурван бөх хүрлийн төлөө гарна

2014-11-19 17:22:34

БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн "Grand-Prix Gingdao"  тэмцээн өнөөдөр эхэллээ.  Mev Гран при тэмцээнд 32 орны эрэгтэй 115, эмэгтэй 102 жүдоч өрсөлдөж байна. Манай улс эрэгтэй 11, эмэгтэй таван тамирчны бүрэлдэхүүнтэй Чиндаогийн гран приг зорьсон бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж байна.

Манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн ганцаар зодоглож байгаа. Манай бөх эхний тойрогтоо Плиппины бөх Якоуб Симоныг буулгаж авсан ч хэсгийн аваргын төлөө Швейцарийн Чаммартин Лудовикт ялагдсан. Харин торгуулын тойрогт Тайванийн Цай Мин Еныг хожиж, хүрэл медалын төлөө Оросын Роберттой барилдахаар боллоо.

Тэгвэл 66 кг-д Д.Алтансүх, Б.Пүрэвдаваа нар зодоглосон.  Б.Пүрэвдаваа эхний тойрогтоо Шамилов Якубт хожигдож, тэмцээнээ дуусгасан. Харин Д.Алтансүх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн Чан Мин Чиег ялсан ч хэсгийн аваргын төлөө Сейдл Себестянд ялагдсан.  Харин торгуулийн тойрогт Испанийн Сугой Уриартег буулгаж авч, хүрлийн төлөө Японы бөх Рокуго Юүхэйтэй барилдахаар боллоо. 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Г.Отгонцэцэг эхний тойрогтоо Хятадын Шон Яаог, хоёрдугаар тойрогт буюу хэсгийн аваргын төлөө Тайванийн Ким Сол Миг буулгаж авсан. Харин зооны аваргын төлөө Унгарын бөх Моникад ялагдсанаар хүрлийн төлөө Оросын Жулиа Фигуероатай барилдахаар боллоо.  52 кг-д Ч.Аззаяа зодоглосон ч эхний тойрогтоо ялагдлаа. Харин 57 кг-д бөх барилдаагүй.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Grand-Prix Gingdao"-д гурван бөх хүрлийн төлөө гарна  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
71.202.174.xxx [71.202.174.xxx] 2014-11-20 06:01
ganbat boldbaatar onooltondeer baisnaa barildsangui yasan yum bol

Бидэнтэй нэгдээрэй