Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-20 09:57:20

Арван нэгдүгээр сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн тэргүүн нүүртээ "Алтны авдар арай ч ийм байж болохгүй", "Эзэнгүйдэл: Нүүдлийн боловсролтой Монгол", "Х.Намсрай: Олон мянган эрдэмтний гаргасан далай шиг их бүтээлийн нэг дусал нь л "Намсрайн шийдэл", "Хөтөлийн цемент шохой-н А.Шоовдор болон гаалийн байцаагчдын ялыг хэвээр үлдээлээ", "Сэрвэй Номгонд газар хөдөллөө" зэрэг мэдээ материалыг нийтлэжээ.  

“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа "Визгүй зорчиж эхэлснээс хойш эдийн засагт нааштай өөрчлөлт гарч эхэллээ", "Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нарыг хоёр дүүгийнх нь хамт баривчилж албан өрөөг нь битүүмжилжээ", "Ил тодын хурц гэрлийг бүх газарт тусгамаар байна" зэрэг бичвэрүүдийг онцолжээ. 

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас "М.Н.Морозовоос ирсэн бичиг ба алдагдсан 17 тэрбум", "Улаан чулууг хэлээр гаргахгүй байхыг гаалийнхнаас шаардлаа", "Роберт Бэнес: Нэг ч хүүхэд орхигдох ёсгүй бид хамтдаа энэ зорилгод хүрч чадна" зэрэг мэдээ нийтлэлийг унших боломжтой.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас "Огцорсон Засгийн газарт ажиллаж байсан ч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэв", "М.Төмөрбаатар: Махны нөөц байгаа. Харин сав, түүнд хадгалсан махыг боловсруулах тогтвортой механизм бүрдээгүй байна", "Ц.Өлзийтогтох: Малын өвчинөөр далимдуулж бизнес хийгчид олширсон",  зэрэг бичвэрүүдийг уншаарай.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт "Дарь Сүхбаатар: Өмнөговьд дараалсан газар хөдлөлт болсон", "Алтанбулагийн чөлөөт бүсд худалдааны луйвар хийжээ", "Монголын төр шатахуун импортлогчдынхоо халаасанд оржээ", "О.Пүрэвбаатар: Боксд дурлаж байгаад чөлөөт бөхрүү "уравчихсан" хүн дээ, би" зэрэг бивэрүүд нийтлэгджээ. 

“Улс төрийн тойм” сонины тоймчын буланд "Худлаа ярьдаг Ч.Сайханбилэг ичиг ичиг", "Гуйлгах гайхамшиг буюу ЗЭ-гийн геометр", ярилцлагын буландаа "Д.Дэмбэрэл: МАН засагт орсноос хяналт тавьсан нь дээр", зэрэг байр суурийг онцолжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй