Шууд Chart

"Евро-2016" тэмцээний сахиусыг танилцууллаа

2014-11-20 10:45:49

Европын хөлбөмбөгийн эвслүүдийн холбоо /UЕFА/ -аас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Хөлбөмбөгийн Европийн аварга шалгаруулах тэмцээн ирэх  2016 онд Францад болох билээ. Тус тэмцээний хөлбөмбөг, бэлэг тэмдэгүүд тодорхой болоод байсан. Тэгвэл тэмцээний сахиусаар бяцхан хүүг сонгожээ. Европын хөлбөмбөгийн эвслүүдийн холбооны (UЕFА) албан ёсны Twitter-т нийтэлснээр уг сахиус нь нөмрөгтэй Францын шигшээгийн өнгө хосолсон  футболка өмссөн бяцхан супер баатар ажээ.

 

Түүнийг бүтээсэн Лион хотын дизайны агентлагийн төлөөлөгч  “Нөмрөг, шорт, гетр, бээлий, шидэт пүүз өмсөн хүү нисдэг. Гол утга санаа нь тэр хүмүүсийг нэгтгэн нийлүүлэхэд оршино” хэмээн тайлбарласан байна. Европын Хөлбөмбөгийн аваргын тэмцээн 2016 оны зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10 хүртэл Францад болох юм.

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Евро-2016" тэмцээний сахиусыг танилцууллаа   
Үзсэн: 2455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй