БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн "Grand-Prix Gingdao" тэмцээн өчигдөр эхэлсэн. Гран при тэмцээнд 32 орны эрэгтэй 115, эмэгтэй 102 жүдоч өрсөлдөж байна. Манай улс эрэгтэй 11, эмэгтэй таван тамирчны бүрэлдэхүүнтэй Чиндаогийн гран приг зорьсон бөгөөд тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, өндөрлөлөө.
Манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн, 66 кг-д Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нарын гурван жүдоч хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд тэднээс ганц эмэгтэй жүдоч медалийн тавцанд зогслоо.
Манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн, 66 кг-д Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нарын гурван жүдоч хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд тэднээс ганц эмэгтэй жүдоч медалийн тавцанд зогслоо.
Г.Отгонцэцэг Хятадын Шон Яаог, Тайванийн Ким Сол Миг ялж, зооны аваргын төлөө Унгарын бөх Моникад ялагдсан юм. Хүрэл медалийн төлөө Оросын Жулиа Фигуероатай барилдаж, ялснаар медалийн тавцанд зогслоо.
Харин 60 кг-ын жинд барилдсан Г.Хэрлэн Оросын Робертод, 66 кг-ын жинд Д.Алтансүх Японы бөх Рокуго Юүхэд ялагдсанаар V байрт шалгарлаа.
Тэмцээний эхний өдрийн байдлаар 14 улс медаль хүртээд байгаагаас ОХУ 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Герман(1+1+1), Румын (1+0+0), Франц(1+0+0), БНХАУ(0+1+1), Япон(0+1+1) улсын багууд удаалж байна. Манай улс нэг хүрэл, хоёр шагналт V байрт шалгарснаар 9-р байрт явна.
Г.Отгонцэцэг "Grand-Prix Gingdao" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.