Шууд Chart

Эмэгтэйчүүдийн эрхийн талаар Ази, Номхон далайн бүсийн бага хурал болж байна

2014-11-20 12:42:55

Энэ сарын 17-20-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн "Бээжин +20" бага хурал болж байна.

Тус хурлаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсоох, Бээжингийн Тунхаглалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эхийн эндэгдлийг бууруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Хуралд манай улсаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал хуралд үг хэлсэн юм. Тэрээр, Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах чиглэлээр чармайн ажиллаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг шат дараалсан үндэсний арга хэмжээгээр дамжуулан хэрэгжүүлэхийн төлөө эрмэлзэл дүүрэн ажиллаж, тодорхой амжилтанд хүрч байгааг онцлон, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүн амын бүлгүүдийн болон гэр бүлийн хөгжлийг хангах талаар хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, идэвхи зүтгэл гарган ажиллахаа илэрхийллээ.
 
Мөн Монгол улс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангуулж байгаа тухай дурьдав.
 
"Бээжин +20" бага хурлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах асуудлаарх "Ази, Номхон далайн бүсийн Сайд нарын Тунхаглал"  баримт бичгийн төслийг хэлэлцэж батлах бөгөөд уг баримт бичиг нь 2015 онд энэ асуудлаар болох олон улсын зөвлөлдөөнд Ази, Номхон далайн бүс нутгийн байр суурь болох юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эмэгтэйчүүдийн эрхийн талаар Ази, Номхон далайн бүсийн бага хурал болж байна  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй