Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв ирэх сард үүдээ нээх гэж байна. ҮХААЯ-ны санаачилсан эл худалдааны төвийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэгчид эхнээсээ талбай, лангуугаа хуваарилан авч эхэлжээ.
ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхны санаачилгыг дэмжин “Шөнийн зах”-ыг үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв болгон өөрчлөхөөр ажиллаж байгаа юм.
Үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс ам.метр нь 65 мянган төгрөгөөр түрээслүүлдэг талбайгаа 45 мянга болгож бууруулснаас гадна оёдол, ноос ноолуур, арьс ширний аж ахуйн нэгж, үйлдвэрүүд холбоогоороо дамжуулан хандаж байгаа учраас барьцаагүйгээр талбай түрээслүүлэхээр болсон байна.
Одоогоор холбоогоороо дамжуулан 50 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрүүд гэрээгээ хийж, нэрийн лангуугаа тохижуулж байгаа аж.
Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв ирэх сард нээгдэнэ | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.