Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Шаравын Гунгаадорж “Монгол Улсын хөгжилд Хөдөө аж ахуйн салбарын үүрэг” сэдвээр залууст зориулж лекц уншихаар болжээ. “VIP яриа” лекц, ярилцлагыг АХХ-ны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж байгаа аж.
Тус арга хэмжээ өнөөдөр 17:00 цагт Ардчилсан хүчний холбооны байранд болно. “VIP яриа” лекц, ярилцлагын зочноор өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн оролцож “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр нээлттэй ярилцсан байна.
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж лекц уншина | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.