“Amanzon.com” компани “Вашингтон пост” сонинг 250 сая доллароор худалдаж авахаар болж байна. Цахим сүлжээгээр төрөл бүрийн худалдаа эрхэлдэг тус сайт ийнхүү үйл ажиллагааныхаа хүрээг хэвлэлээр өргөтгөж байгаа явдал олон хүний анхаарлыг татлаа. “Вашингтон пост” сонин бол 1877 онд үүсгэн байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 1933 оноос эхлэн өнөөг хүртэл Грэмийн гэр бүл өв залгамжлан эрхэлж иржээ.” Вашингтон пост” сонин нь цаг үеийн сенсаацитай сэдвүүдийг хөндөж, эрэн сурвалжилсан нийтлэлүүдээрээ олон мянган уншигчдыг татдаг. Үүний нэгэн жишээ болох 1972 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор “Уотергейт”-ын гэх хэргийг эрэн сурвалжилж, ноцтой баримт мэдээллүүдийг дэлгэж байжээ. Тэдгээр цуврал нийтлэлүүдэд АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсонтой холбогдох хэргүүдийг дурдсанаар түүнийг огцруулж, шуугиан тарьсан аж. Түүнээс хойш олон удаа АНУ-д борлуулалтаараа тэргүүлж байсан нэр хүндтэй сонин юм. “Amanzon.com” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос “Вашингтон пост”-ыг худалдаж авснаар сонины өдөр тутмын хэвлэлийн ажилд оролцохгүй гэнэ. Харин нийтлэлийн бодлогыг нь хэрхэн чиглүүлэх тал дээр ажиглагчдын сонирхлыг татаж байгаа ажээ. Жэфф Безос тус сонины гүйцэтгэх захирал Кэтрин Веимутийг албан тушаалд нь хэвээр үлдээж байгаагаа мэдэгдсэн байна. Сүүлийн 6 сарын хугацаанд сонины үйл ажиллагааны ашиг 44 хувиар буурчээ. Шинэ удирдлагууд энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.
| “Amanzon.com” компани “Вашингтон пост” сонинг авахаар болжээ | ||
| Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.