Өнөөдөр шинэ Засгийн газрын тэргүүнд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилох саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн барьсан. УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл болон саналыг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дараалан хэлэлцдэг.
Үүний дагуу дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдлаа. Байнгын хорооны хурал яг одоо 14:30 цагаас эхлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай саналыг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх юм.
Харин байнгын хорооны хуралдааны дараа нэгдсэн чуулган хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох эсэхийг яаралтай хэлэлцэхээр чуулган, байнгын хорооны хурал зарлалаа | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.