“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээн дэх харилцан туршлага солилцох үндэсний хоёрдугаар семинар өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сан хамтран явууллаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангаас “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийг Монгол Улсын 17 сум, хороонд хэрэгжүүлж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах санаачлагыг дэмжин хэрэгжүүлж байгаа “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төсөл нь хөдөөгийн алслагдсан сумд, нийслэлийн захын хороодын засаг, захиргааг иргэддээ наалдаж хүрсэн үйлчилгээ үзүүлдэг, илүү ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг болгох зорилгыг агуулжээ.
Төслийн хүрээнд загвар сум, хороодын захиргаанд шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангахад нь зориулан техник, санхүүгийн болон шаардлагатай бусад туслалцааг үзүүлж, Иргэний танхимыг нь бүрэн тохижуулж өгчээ. Мөн иргэдийн хэлэлцүүлгийг хэрхэн явуулах талаар сургалт, зөвлөмжөөр хангасан байна. Мөн орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж, эрх үүргээ ойлгох, хэрэгжүүлэх, төрийн байгууллагаас хэрэгцээ, шаардлагадаа нийцсэн үйлчилгээг шаардах, хүсэл сонирхлоо илэрхийлэх талаарх ойлголт, мэдлэг өгчээ.
“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” семинар болов | ||
Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.