Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хамгийн эхний асуудал нь Засгийн газрын тэргүүнийг томилох тухай юм.
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ардчилсан намын ҮЗХ-оос гаргаж үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэн.
Хуулийн дагуу Засгийн газрын тэргүүнд томилох гишүүнийг Ерөнхийлөгч соёрхож өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүний дараа өчигдөр үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилохыг 100 хувь дэмжсэн.
Ийнхүү чуулганаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр болон маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэх 14 хуулийн төслийг танилцууллаа. Яг одоо Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцуулж байна.
Ерөнхийлөгч чуулганд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох саналыг танилцуулж байна | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.