![](/uploads/201411/news/thumb/539cf28bc380a379055dc86d54468d00_x3.jpg)
2014-2015 оны шинэ улирлын хүчтэй өрсөлдөгч "Сүпер лиг"-ийн “Дорноговь Интерстандарт нефть" компанийн "Вэлволайн" баг Монголын сагсан бөмбөгийн клубуудээс анх удаа NBA -гийн тоглогчдыг урихын сацуу NBA-гийн хоёр тоглогчийг эгнээндээ нэгтгэж чадлаа.
NBA-гийн талбайд цалгиж явсан өнгөрсөн жилийн аварга баг "Сан Антиона Спөрс", Ныю Орлеанс Хорнест", "Атланта Хоукс" багт хүчин зүтгэж байсан Карлделл Жонсон өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт ирсэн бол мөн NBA-гийн "Мемфис Гриззлис", "Шарлот Бобкатс", "Сэйтл Сүперсоникс" гэх гурван багт хүчин зүтгэж байсан Андре Д.Браун хүрэлцэн иржээ.
NBA-гийн хоёр тоглогчийг өөрийн болгосон тэд Үндэсний сүпер лигийн шинэ улиралд хэрхэн өрсөлдөхийг харах үлдлээ.
"Вэлволайн" NBA-гийн хоёр легонертой тоглож байна | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.