Шууд Chart

Ч.Сайханбилэг намын наймаа, бүлгийн арилжаа хийлгүй Засгийн газраа бүрдүүлж чадах уу

2014-11-21 10:55:50

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд томилох тухай саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын танилцуулгыг А.Бакей танилцуулсан юм.

Үүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгээс гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн манай улсад үүсээд байгаа улс төр, эдийн засгийн хямралыг давахын тулд ямар хөтөлбөр, аргаар ажиллах вэ гэдгийг асуусан юм. Энэ асуултад Ч.Сайханбилэг эдийн засгийн болон улс төрийн хямралаас гарахын тулд шинэ байгуулагдах Засгийн газар идэвхтэй, бүтээлч зарчмаар хандана гэдгийг хэллээ.
 
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар мөн л хэрэв Ерөнхий сайдаар томилогдвол эдийн засаг, улс төрийн хямралыг хэрхэн зогсоох болон намын наймаа, бүлгийн арилжаа хийлгүй Засгийн газраа бүрдүүлж чадах уу гэдгийг асуусан. Үүнд Ч.Сайханбилэг гишүүн Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжлээд явах хэдий ч эдийн засгийн хямралаас гаргах өөрчлөлтүүдийг хийнэ гэсэн юм. Тодруулбал,  эдийн засгийг идэвхжлийг нэмэгдүүлэх Засгийн газрын 34 дүгээр тогтоолыг цааш үргэлжлүүлнэ гэсэн юм. Харин Засгийн газар байгуулах асуудлыг нийгмийн захиалгаар ажиллана гээд энэ талаар намын ҮЗХ-той энэ асуудлаар хэлэлцэнэ гэлээ. Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ч.Сайханбилэг намын наймаа, бүлгийн арилжаа хийлгүй Засгийн газраа бүрдүүлж чадах уу  
Үзсэн: 1789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-12-08 19:52
Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжлээд явах юм гэж ойлгосон чинь засгийн газрын бүтэц нь өөрчлөгдөөд байх юм ханиад хүрсэн нялхасаа эмнэлгийн коридорт хэвтэж байгааг харахад эрүүл мэндийн салбар ядуухан байгаа нь илт харагдаж байхад нэмж спортын салбарыг хөгжүүлж чадах уу 3 хуваагдаж байгаа яамны харьяа орон нутгийн газрууд нь хөлөө олох гэж нилээд юм болно доо

Бидэнтэй нэгдээрэй