Шууд Chart

Австралийн төв банк бодлогын хүүгээ эцэст нь хүртэл бууруулжээ

2013-08-07 17:27:36

Австралийн Парламентийн бүх нийтийн сонгууль ирэх 9 сарын 7-нд гэж зарлагдаад байгаа билээ. Сонгуулийн тов зарлагдсаны дараагаар Австралийн төв банк бодлогын хүүгийн түвшнээ дахин буулгаж, хамгийн доод түвшинд хүргээд байна. Тус улсын эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн бөгөөд энэ нөхцөл байдал ажилгүйдлийг нэмэгдүүлэх магадлалтай хэмээн улс төрчид зовниж байсан аж. Тиймээс  тэд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээдн төв банкны бодлогын хүүг бууруулсан байна. Өнгөрсөн 5-р сард мөн л хүүгийн төвшнөө бууруулж, 3-2.75 хувьд хүргэсэн нь тус улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн юм. Энэ үед Австрали долларын ханш Америк долларын эсрэг чангарч, 1.02 хувьд хүрсэн. Түүнчлэн Австралийн статистикийн хорооноос гаргасан судалгаанд нийт ажилгүйчүүдийн хувь буурч, 5.6-5.5 хувьд хүрсэн тухай мэдээлж байсан юм. Харин одоо эдийн засгийн энэхүү эерэг үр дүн саарах болсон тухай албаныхан хэлж байна. RBS хөрөнгийн зах зээлийн шинжээч Майкл Тернер “Эдийн засгийн өсөлтийн удаашрал зохих хэмжээнээс бага зэрэг их байгаа бөгөөд,  бодлогын хүүгээ бууруулсан нь энэ бага хэмжээг нөхөж гүйцэх гэсэн арга юм” гэж тайлбарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ шийдвэр сонгуулийн тов гарсны дараагаар хэрэгжих болсон нь сонгуультай холбоотой байж магадгүй гэх таамгийг зарим хүнд төрүүлээд байгаа юм. 

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн төв банк бодлогын хүүгээ эцэст нь хүртэл бууруулжээ  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй