![](/uploads/201411/news/thumb/7112da0d2b8c06d7c7ed96f9866f3757_x3.jpg)
БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн "Grand-Prix Gingdao" тэмцээн лхагва гаригт /11.19/ эхэлсэн. Энэ удаагийн Гран при тэмцээнд 32 орны эрэгтэй 115, эмэгтэй 102 жүдоч оролцож байна. Тэмцээний 2 өдрийн дараах байдлаар ОХУ (3 алт, 1 хүрэл), Герман(2+1+1), БНАСАУ(1+0+1) улс тэргүүлж байна. Харин манай улс хоёр хүрэл, хоёр шагналт байраар 15-д эрэмблэгдэж байна.
Тэмцээний эхний өдөр Манай жүдочдоос гурван бөх хүрэлийн төлөө барилдсан ч 48 кг-д Г.Отгонцэцэг ганцаараа хүрэл медаль хүртсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар мөн хүрэл медаль хүртээд байна.
О.Ууганбаатар "Grand-Prix Gingdao"-оос хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.