![](/uploads/201411/news/thumb/5bde686d0b1f53fe9b2b4c6c6ddf4c81_x3.jpg)
Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Мишель Платини өчигдөр ЕХХ-ны Ерөнхийлөгч Григорий Суркис болон Украины хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Андрей Павелкотой Киев хотноо уулзжээ. Тэдний уулзалтын гол сэдэв нь Крымын хөлбөмбөгийн багуудын статусын талаар байсан байна. Тодруулбал, тэрбээр Крымын хөлбөмбөгийн багуудыг ОХУ-ын Хөлбөмбөгийн холбооны тэмцээнд оролцохыг зөвшөөрч, Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Европын хөлбөмбөгийн холбоонд явуулсан бүх өргөдөл гомдлоо татаж авахыг санал болгосон байна.
Үүний хариуд Украины талд маш ашигтай саналыг мөн сөргүүлэн тавьсан гэж байгаа ч энэ нь чухам юу болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэрбээр өнөөдөр Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзахаар төлөвлөж байгаа юм. ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо нь өнгөрсөн лхагва гарагт Крымын асуудлаар Украины оролцуулалгүй уулзалт хэлэлцээр хийсэн билээ.
М.Платини Крымын багуудыг ОХУ-ын АШТ-д оролцохыг дэмжив | ||
Үзсэн: 1440 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.