Шууд Chart

Хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгохыг шаардав

2014-11-21 15:20:44

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Ж.Батсуурь нар өнөөдөр Шадар сайд Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүллээ. 2014 оны 10 дугаар сарын 11-нд Засгийн газраас баталсан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэн тухай 327 дугаар тогтоол нь Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Лимагийн тунхаглалыг зөрчсөн гэж гишүүд үзжээ. Тухайлбал, энэхүү тогтоолын дагуу МХЕГ-ын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлж, төрийн захиргааны хяналт, шалгалтын үндсэн зарчмыг дотоод хяналт, аудиттай давхардуулан хольсон нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд уг тогтоолыг хүчингүйд тооцох, өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хуульд нийцүүлэн хууль дээдлэн ажиллахыг гишүүд шаарджээ. 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгохыг шаардав  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй