Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд маршал Е.Вендерлихт өчигдөр бараалхан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцов.
Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улс Цахим эрх чөлөө эвслийг даргалах, АСЕМ-ийн 2016 оны дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах зэрэгтэй холбогдуулан польшийн талын дэмжлэгийг авах, хамтран ажиллах санал тавьсан юм.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар Монгол Улсад байгуулагдсан Олон улсын хамтын ажиллагааны сангийн талаар мэдээлэл хийн хөгжиж буй орнуудад ардчиллыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтарч ажиллах, эдгээр орнуудад ардчиллын туршлага, мэдээлэл олгох шугамаар хурал, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах талаар зөвлөлдлөө.
Польшийн Сеймийн Дэд маршалд бараалхав | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.